Tuesday, April 8, 2025

Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг НИТХ-аар хэлэлцлээ

Date:

Нийслэлийн ИТХ-ын XI хуралдаан өнгөрсөн пүрэв гараг буюу арваннэгдүгээр сарын 25-нд болж Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг хэлэлцжээ. Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулсан байна. Түүний танилцуулгад дурдсанаар УИХ-аас нийслэлийн төсвийн нийт орлогыг 1 их наяд 537.8 тэрбум төгрөг, суурь орлогыг 1 их наяд 400.3 тэрбум төгрөг, суурь зарлагыг 866.9 тэрбум төгрөг, төсвийн тухай хуулийн 56.2.2 дахь заалтын дагуу нийслэлийн төсвийн үндсэн тэнцлийн ашиг болох 160 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр заасан байна. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулахад 420 тэрбум төгрөгийг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгийг батлагдсан түвшнээс 4.5 тэрбум төгрөгөөр бууруулж 28.6 тэрбум төгрөг байхаар тус тус баталжээ.

Хуульд заасны дагуу нийслэлийн төсвийн төсөлд иргэдийн саналыг авч, тусгажээ.  2021 онд нийслэлийн төсвийн гүйцэтгэл нь зарим нэр төрөл дээр тасарч байгаа аж. “Ковид-19” цар тахлын улмаас цалин хөлс, түүнтэй адилтгах ХХОАТ 43.7 тэрбум, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 11.5 тэрбум, газрын төлбөр 33.8 тэрбум, нийслэл хотын татвар 1.9 тэрбум, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 1.3 тэрбум төгрөгөөр тасалджээ. Харин газрын дуудлага худалдааны орлого 12.5 тэрбум, хүү торгуулийн орлого 18.2 тэрбум төгрөгөөр даван биелжээ.

Нийслэлийн 2022 онд нийслэлийн төсөвт 1 их наяд 642.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ нь ирэх оноос аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь, хувь хүний орлогын тодорхой хувь нийслэлийн төсөвт үлдэх болсон зэрэгтэй холбоотой аж. Ирэх онд 847.3 тэрбум төгрөгийг 270 төсөл арга хэмжээнд хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Энэ нь санал болгосон нийт төсөл арга хэмжээний 28 хувь нь юм. 2021 онд ердөө 115 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байжээ.

НИТХ-ын төлөөлөгч нар Нийслэлийн 2022 оны төсвийн төсөлтэй танилцаж, шаардлагатай асуултдаа хариу авлаа. Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг НИТХ-ын хороод болон ажлын албад нарийвчлан хэлэлцэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ардчилсан намын тэргүүн зэргийн “Чингисийн одон”-г Б.Ариунболд, Э.Ганболд нарт хүртээв

Ардчилсан намын 35 жилийн ойн хүрээнд ардчиллын үнэт зүйл,...

Монголын энхийг сахиулагчид Өмнөд Суданд энгийн иргэдийг хамгаалах үүргээ амжилттай биелүүлжээ

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд Монгол...

Намрын чуулганыг 40-өөс дээш цаг тасалсан Х.Баттулга гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ

Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр 14:00 цагаас хуралдана....

АН-ын ҮБХ-ны хурлаас Н.Ганибалыг намын генсекээр жинхэллээ

Ардчилсан намын 35 жилийн түүхт ойг тохиолдуулан Намын Үндэсний...