Friday, July 31, 2026

Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөлийнхөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгджээ

Date:

Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөлийнхөн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын хурдны зам дагуу мод тарьж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгджээ. Мод тарих арга хэмжээг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлэхдээ “Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож буй зам, тээврийн салбарын залуучууддаа баярлалаа. Мод тарихаас илүү арчлах нь хамгийн чухал асуудал. Тийм учраас тариад орхилгүй цаашид арчилж, тордох ажлыг ч зохион байгуулна. Хурдны зам дагуу ногоон төгөл байгуулахыг зорьж байна. Мөн салбар бүр цаашид мод тарих зорилт дэвшүүлсэнд талархая. Тухайлбал, Авто тээврийн үндэсний төв Монгол Улсад шинээр орж ирэх машины тоогоор, ИНЕГ, МИАТ зорчигчдын тоогоор, “Улаанбаатар Төмөр зам” ХНН 2030 он гэхэд модон дэрнээс бүрэн татгалзаж, төмөр замын дагуу гол хэсгүүдийг ойжуулах гэх мэт уриалгыг дор бүрнээ гаргасан нь сайшаалтай. Монгол Улс 2030 гэхэд нэг тэрбум модоо тарина гэдэгт итгэж байна” гэлээ.

Арга хэмжээнд Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд Зам, тээврийн хөгжлийн яамны залуучууд, Автотээврийн Залуучуудын холбоо, Иргэний нисэхийн залуучуудын холбоо, УБТЗ-ын Залуучуудын зөвлөл, Зүүнбаян төмөр зам компаны залуучууд, Монголын автозамчин залуучуудын холбооны залуус оролцож 200 ширхэг мод тарьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...