Friday, October 9, 2026

Баасан гарагийг Миннесота мужид “Суниса Лигийн өдөр” болгон зарлажээ

Date:

АНУ-ын уран сайхны гимнастикч Суниса Ли пүрэв гарагт Токиогийн олимпоос эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэний дараа түүний төрсөн нутаг Сэйнт Паул хотын дарга Мелвин Картер, Миннесота мужийн амбан захирагч Уолс нар долдугаар сарын 30-ны баасан гарагийг “Суниса Лигийн өдөр” болгон зарлажээ.

Амбан захирагч Валз “Миннесота мужийн тамирчин Суниса Ли зуны олимпын наадамд түрүүлж АНУ-ын домогт тамирчдын дунд нэрээ мөнхөлж байгаад манай муж даяар бахархаж байна” гэжээ. Харин хотын дарга Уолс “Бид чамаар бахархаж байна, Суни. Алтан медалиа зүүгээд гэртээ хурдан ирээрэй” гэсэн байна.

Миннесота мужийн Сэйнт Паул хотын уугуул, АНУ-ын уран гимнастикч Суниса Ли 2003 оны гуравдугаар сарын 9-нд төржээ. Тэрбээр хмонг-америкчууд буюу 1970-аад онд Лаосаас цагаачилж ирсэн америкчуудын үр удам дундаас төрсөн анхны уран гимнастикч юм байна. Сүүлийн 12 жилийн турш Суниса гимнастикаар хичээллэж гайхалтай ур чадвар, авьяас, тууштай зан чанараараа богино хугацаанд амжилтад хүрчээ.

Тэрбээр 2019 оны дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн бөгөөд АНУ-ын эмэгтэй гимнастикийн шигшээ багийн 6 удаагийн гишүүн юм байна. Ли зургаан настай байхдаа Миннесота мужийн Литтл Канад дахь гимнастикийн төвд гимнастикаар хичээллэж эхэлсэн байна. Харин эдүгээ тэрбээр төрөлх Сэйнт Паул хотдоо бэлтгэлээ хийдэг аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...