Saturday, August 1, 2026

Нүүлгэн шилжүүлэлтийн ажил 60 хувьтай үргэлжилж байна

Date:

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд ажиллаж, тус нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл, нүүлгэн шилжүүлэлтийн ажлын явцыг шалгалаа. “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, өнгөрсөн 4 дүгээр сард Зам, тээврийн хөгжлийн сайдаар батлуулсан бөгөөд ИНЕГ-аас хэрэгжүүлэх 72, “Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” ХХК-иас хэрэгжүүлэх 69 ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байгааг “Чингис хаан” ОУНБ-ын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, “Буянт-Ухаа” ОУНБ-ын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом танилцууллаа.

ИНЕГ-ын даргын 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар 34 хүний бүрэлдэхүүнтэй “Нүүлгэн шилжүүлэх удирдлагын төвийг“-ийг байгуулж, тус төвийн гишүүд 6 дугаар сарын 2-ны өдрөөс “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд байрлан “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө”-ний дагуу ажиллаж байгаа. “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлын явц нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ямар нэгэн асуудал, хүндрэлгүй үргэлжилж байгаа бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 60 гаруй хувьтай байгааг “Нүүлгэн шилжүүлэх удирдлагын төв”-ийн дарга, ИНҮТ-ийн дэд дарга Н.Мягмарсүрэн мэдээллээ. ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд шинэ нисэхэд ажиллах үеэрээ хурдны замын засварын ажлыг шалгаж, шуурхайлах чиглэл өгсөн байна. Замын засварын ажил маргааш дуусна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...