Saturday, August 1, 2026

Бизнес, эрх зүйн баримт бичиг боловсруулахад ААН-үүдийн саналыг тусгана

Date:

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг сайжруулах хүрээнд “Улаанбаатар хотын худалдааны танхим”-аас тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж буй. Тухайлбал, тус танхимд 200 орчим томоохон аж ахуйн нэгж гишүүнээр элсээд байгаа бөгөөд цаашид жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг тэдэнтэй холбож, үйл ажиллагааг тэлэх дэмжлэг үзүүлнэ гэдгийг “Улаанбаатар хотын худалдааны танхим”-ын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ танилцуулав.  
Тэгвэл ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн болон өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Төр-хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-г байгуулах саналыг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон тус танхимаас гаргасныг ээлжит VII хуралдаанаар хэлэлцэн, баталлаа.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 33 мянга гаруй томоохон аж ахуйн нэгж, 670 гаруй мянган иргэн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлж байна. Ийнхүү Нийслэлийн ИТХ-ын дэргэд “Төр-хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-г байгуулснаар Нийслэлийн ИТХ-аар хэлэлцэн, шийдвэрлэх бизнес, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хэлэлцүүлэх үед бизнес эрхлэгчдийн саналыг авч тусгадаг болох юм.

“Төр-хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо” байгуулсантай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Цар тахлаас үүдэлтэй эзийн засгийн хямрал жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид төдийгүй томоохон аж ахуйн нэгжүүдэд ч хүнд тусаж байгаа. Үүнийг нийтээрээ даван туулахад бидний хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс бизнес эрхлэгчдийг дэмжих, таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллана. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид болон Төлөөлөгчид Та бүхнийг идэвх, санаачилгатай ажиллахыг хүсье” гэсэн юм.
Ташрамд, зөвлөлдөх хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...