Saturday, August 1, 2026

Туул голын эхэнд минж нутагшууллаа

Date:

Туул голын усны урсацыг байгалийн аргаар нэмэгдүүлэх, экосистемийн доройтлыг бууруулж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 онд ОХУ, ХБНГУ-аас 17 бүлийн нийт 34 бодгаль Евро азийн минжийг авчран өсгөж байгаа билээ. Минж үржүүлэн нутагшуулах ажлын хүрээнд 2012-2020 он хүртэл нийт 57 бодгалийг Туул голын эх, түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байна.

Энэ жил “Минж үржүүлэх, нутагшуулах төв”-д төслийн хугацаанд анх удаа нэг бодгаль минжнээс таван ихэр дүдэр төллөсөн. Нас биед хүрсэн гурван бүлийн зургаан бодгаль минжийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон МУИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын II багийн нутагт тавилаа. Ингэхдээ минжний шүтэж амьдардаг орчин бүхий хэсэгт аядуу зөөлөн суллан, тавих аргыг сонгож, усны төвшин, урсгалын хурд болон эргийн нөхцөлийг харгалзан, ус боох далан хийж, татмын нугыг намагжуулах, цүнхээл үүсгэх зэргээр дэмжлэг үзүүлжээ. Цаашид Туул голын эхэнд 100-150 бүл байгалийн популяц үүсгэх зорилго тавин ажиллаж байна. Ингэснээр байгалийн болон хүний сөрөг нөлөөлөлд бага өртөх, өөрөө өсөж үржих боломж бүрдэх юм.

Минж нь Амьтны тухай хуульд заасны дагуу нэн ховор амьтны төрөлд орох ба манай улс 1930 оноос эхлэн минж агнахыг хуулиар хориглосон. Минж нь Монгол Улс төдийгүй олон улсын хэмжээнд ховордох зэрэглэлд орсон төдийгүй бүс нутгийн хэмжээнд устах аюулд өртөөд буй амьтан юм. Дэлхийд хойд Америкт тархсан канад минж (Castor Canadensis), Евро азийн минж (Castor fiber) гэх хоёр зүйлийн минж амьдардаг бөгөөд Евро азийн минж нь дотроо хэд хэдэн салбар зүйлтэй. Манай оронд шар минж хэмээх салбар зүйл нь амьдардаг.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...