Saturday, August 1, 2026

Тяньжин боомтоос Замын-Үүд рүү аялах чингэлгийн галт тэрэгний тоо нэмэгджээ

Date:

Улсын онцгой комиссын даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас удааширч буй Замын-Үүд-Эрээн чиглэлийн улс хоорондын ачаа тээврийн эргэлтийг эрчимжүүлэх, БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол Улс руу ирэхээр хүлээгдэж буй чингэлгийн эрчмийг сайжруулах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл саатлыг арилгах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Шуурхай бүлгийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулан байгуулж, томилон ажиллуулж байна.  

Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын холбогдох хүмүүсээс бүрдсэн Шуурхай бүлгийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд БНХАУ-ын Тяньжин боомтод саатаж байсан 3162 чингэлгийн эхний ээлжийн 943 чингэлгийг Замын-Үүд өртөөгөөр хүлээн аваад байна.  Эрээн өртөөнөөс 06 дугаар сарын 9-17-нд буюу 9 хоногийн хугацаанд импортын чингэлгийн 18 галт тэрэг хүлээн авсан тухай “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдээллээ.  Ингэснээр 2021 оны 06 дугаар сарын 08 хүртэл Тяньжин боомтоос хоногт импортын чингэлгийн 1 галт тэрэг хуваарийн дагуу тогтмол илгээдэг байсан нь 2 дахин нэмэгдээд байна.  Мөн Эрээн өртөөнөөс сүүлийн 7 хоногт автомашинаас вагонд ачигдан 125 вагон ачаа орж ирснээс 16-нд 41, 17-нд 33 вагон орж ирсэн нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад 2 дахин нэмэгдээд байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн...

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...