Thursday, May 28, 2026

Энэтхэг шинэ вакциныхаа гуравдугаар шатны туршилтыг эхлүүлжээ

Date:

Энэтхэгийн “Biological E” фирм боловсруулсан вакциныхаа гуравдугаар шатны туршилтыг эхлүүлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр эхний шатны туршилтууд нааштай үр дүн өгсөн байна. Мөн Засгийн газраас 206 сая ам.доллар зарцуулж байгаа нь тус улсын вакцины хоцрогдлоо нөхөх тэмцэлтэй холбоотой. Хэрвээ амжилттай болбол Энэтхэг улс 1.4 тэрбум хүн амынхаа ихэнхийг вакцинжуулна. Шинэ Делийн эрх баригчдын мэдээлснээр 340 мянган хүн коронавирусээр нас барсан. Олон улсын шинжээчид үүнээс олон хүн нас барсан гэж таамагладаг. Вакцины хомсдолоос болж тус улсын иргэдийн 15 хүрэхгүй хувь нь эхний тунгаа тариулжээ.

Ерөнхий сайд Нарендра Модиг дотоодын болон гадаадын вакцин үйлдвэрлэгчдэд хангалттай захиалга өгөөгүй учир вакцины хомсдолд орсон гэж шүүмжилдэг. Шинэ Делийн Засгийн газар Энэтхэгийн ийлдэс судлалын хүрээлэнгийн үйлдвэрлэсэн “Ковишилд”, “Bharat Biotech” пүүс, Энэтхэгийн анагаах ухааны судалгааны зөвлөлөөс боловсруулсан “Коваксин”, Москвагийн “Гамалея” хүрээлэнгээс боловсруулсан “Спутник V” вакциныг зөвшөөрсөн. Гэхдээ “Коваксин” вакцины үр дүнгийн талаарх мэдээлэл хараахан гараагүй байна. “Biological E” фирмийн шинэ вакциныг боловсруулж эхэлсэн нь Модигийн Засгийн газар цар тахлын гурав дахь давалгаанд бэлтгэж эхэлснийг харууллаа. Ташрамд дурдахад Энэтхэгт вакцины хомсдолоос гадна орон нутагт ядуучууд, эмэгтэйчүүдэд хүртээмжтэй хандах тэгш бус байдал нүүрлэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Түлш, эрчим хүчний хараат...

Хонины гүзээ, сархинаг, дэлүүгээр Монголын уламжлалт тан бэлтгэн зах зээлд нийлүүлж байна

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Хангайн бүсийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл...

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлуудыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хөдөө...

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг “Хүүхэд хөгжлийн ордон” болголоо

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна. Тус...