Friday, June 20, 2025

“Биокомбинат”-ын шинэчлэлийн ажлыг эрчимжүүлнэ

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга орлогч Иштван Юу-тай цахим уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтад Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Обрущанский Борбала Анна, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр, 1 дүгээр нарийн бичгийн дарга Ц.Орхонтулга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганзориг, мэргэжилтэн Д.Навчаа нар оролцсон байна.

Уулзалтын эхэнд Сайд З.Мэндсайхан Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга орлогч ноён Иштван Юу болон тус яамны хамт олонд Монгол-Унгар улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаад талархал илэрхийлээд  хоёр улсын хамтын ажиллагааны чухал төсөл болсон “Биокомбинат” Төрийн Өмчит ХХК-ийн шинэчлэлтийн ажлыг эрчимжүүлэх зарим тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх талаар харилцан санал солилцжээ.

“Биокомбинат” Төрийн өмчит ХХК-ийн шинэчлэлийн ажлыг байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд төлөвлөсөн хугацаанд дуусгах, төсөл хэрэгжих хугацаанд хоёр талын холбогдох технологийн инженерээс бүрдсэн Төслийн багийг бүрдүүлж хамтран ажиллах саналыг Монголын талаас тавьсан бөгөөд талууд энэхүү төслийг шуурхай эхлүүлэхэд нарийн техник мэргэжлийн инженерүүдийн хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Энэхүү төслийн техник мэргэжлийн асуудлыг шийдвэрлэх уулзалт зөвлөгөөнийг холбогдох байгууллагууд хооронд яаралтай зохион байгуулж шийдвэрлэхээр талууд тохиролцсон аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өгчээ

Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, 2025-2026 оны өвөлжилтийн...

Сонгуулийн программ хангамжийг шалган туршжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28,29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын...