Friday, May 29, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчид шинэ техникүүдээ хүлээн авлаа

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр парк шинэчлэлийн хүрээнд шинэ техникүүдээ хүлээн авчээ. Салбарын захирал Н.Эрдэнэхуяг ээлжинд гарч буй В, Г ээлжийн уурхайчдадаа техникүүдийн түлхүүрийг гардуулж, ажлын өндөр амжилт хүссэн байна. Компанийн “А6-20” БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2021-2025 ОН” төлөвлөгөөнд ирэх 5 жилд Цанхийн баруун болон зүүн, Бор тээгийн уурхайгаас жилд нийт 50 сая тонн нүүрс олборлох, энэ хэмжээний ажлыг хийж гүйцэтгэхэд  шаардлагатай технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалт хийхийг тусгасан.

Энэ удаад 130 тоннын даацтай белаз 75135 маркийн 12 ширхэг Автосамосвал, белаз 78231 маркийн дугуйт түрэгч, ус, түлшний автомашин зэрэг нийт 15 шинэ уурхайн үндсэн тоног төхөөрөмжийг хүлээн авч, уулын ашиглалтын өртөг, зардлыг бууруулж, ашиглалтын үйл ажиллагааг явуулахаар болж байна. Компанийн хамт олон ирэх жилүүдэд Экскаватор-автосамосвалын хослол бүхий ашиглалтын системээс гадна Цанхийн баруун уурхайн хөрсний тээвэрт конвейер, овоолго үүсгэгчийн иж бүрдэл, нүүрс буулгах, ачих  дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж, тээврийн хосолсон технологиор  дэлхийн томоохон  уурхайнуудын жишигт хүрч, Монголын  уул уурхайн салбарт тэргүүлэгч үйлдвэрлэл,  уурхайтай болохоор зорилт тавиад байгаа юм.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Түлш, эрчим хүчний хараат...

Хонины гүзээ, сархинаг, дэлүүгээр Монголын уламжлалт тан бэлтгэн зах зээлд нийлүүлж байна

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Хангайн бүсийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл...

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлуудыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хөдөө...

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг “Хүүхэд хөгжлийн ордон” болголоо

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна. Тус...