Thursday, October 8, 2026

“Apple”-аас 12 сая ам.доллар нэхэмжилжээ

Date:

Москвагийн Арбитрын шүүх “Apple” компанийн монополийн үйлчилгээтэй холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэнэ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх сарын 21-нд товложээ. ОХУ-ын Монополийг зохицуулах хороо “Касперскийн лаборатори”-ийн гомдлын дагуу 2020 онд “Apple”-ийн эсрэг хэрэг үүсгэсэн. Тодруулбал, “Apple” компани нь iOS үйлдлийн системээрээ дамжуулан гар утасны программуудаараа тараасан нь дата зах зээлд өөрийн бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвартай болгож, бусад компанийн өрсөлдөх чадварыг хүчээр хааж байгаа гэнэ. 2019 онд кибер аюулгүй байдлын “Касперский” компани нь “Apple” компанийг хүүхдийн аюулгүй байдал, мэдээллийн нууцыг хамгаалахаар зохион бүтээсэн аппликейшныг хаасан тухай гомдол гаргажээ. “Apple” компани 906 сая рублийн (12 сая ам.доллар) эргэлтийн торгуулийг төлөхөөс татгалзвал давж заалдах эрхтэй. Үүний зэрэгцээ зохицуулагч эвлэрлийн гэрээ байгуулбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хугацаанаас өмнө дуусч магадгүй. Энэхүү нэхэмжлэл “Евросеть”, “Эльдорадо”, “Связной”, “Мегафон” зэрэг жижиглэнгийн худалдааны сүлжээнүүдтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл, Америкийн корпорац Оросын ухаалаг гар утасны үнийг зохицуулж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...