Wednesday, October 7, 2026

1015 тохиолдол шинээр нэмэгдэж, 7 хүн нас баржээ

Date:

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1015 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 40396 болж нэмэгдэж байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 998 нь дотоодоос бүртгэгдсэн бол 16 нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн буюу тусгай үүргийн онгоцоор Энэтхэгээс ирсэн иргэдийн давтан шинжилгээнээс илэрчээ. Энэтхэгийн иргэд Дорноговь аймагт тусгаарлагдаад байгаа аж. Эмнэлгийн шалтгаант буюу ковидын улаан бүсэд ажиллаж байсан нэг эмнэлгийн ажилтан халдвар авсан байна. Өнгөрсөн нэг хоногт долоон иргэн ковидын улмаас нас барсан байна.

Орон нутагт 50-иас дээш насны иргэдээ вакцинд хамруулах ажил эхэлсэн. Дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ. Улаанбаатар хотод 114 цэгээр 18-аас дээш насны иргэдээ вакцинжуулж байна. Нийт 2310 эмч, эмнэлгийн ажилтнууд дархлаажуулалтад ажиллаж байгаа аж. Иргэд вакцин хийлгэхдээ өөрийн хувийн мэдээллээ маш сайн нягталж шалгахыг эрүүл мэндийн байгууллага анхаарууллаа. Вакцинд хамрагдсан иргэдийн овог, нэр бусад мэдээлэл зөрөх тохиолдол гарч байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...