Thursday, October 8, 2026

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 13 гишүүнтэй боллоо

Date:

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын бүлэгт нэгдэн орох хүсэлтээ илэрхийлсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг хүлээн авчээ. Бүлгийн дарга Д.Ганбат энэ үеэр “УИХ дахь Ардчилсан намын бүлэгт нэгдэн орж ирж буй эрхэм гишүүддээ талархал илэрхийлье. Улсын хэмжээнд шилдэг таван улстөрчийн тоонд байнга эрэмблэгддэг С.Ганбаатар гишүүн бидэнтэй нэгдэж байгаад таатай байна. Н.Алтанхуяг даргын хувьд энэ намыг анхнаас нь үүсгэн байгуулалцаж, нэгэн цагт удирдаж явсан хүний хувьд төрөлх бүлэгтээ эргэн ирж байгаад баяртай байна” хэмээн онцоллоо. Өнөөдрөөс УИХ дахь Арчилсан намын бүлэг 13 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...