Tuesday, April 22, 2025

Унгирал гаргахгүйн тулд улиасанд тариа тарина

Date:

Нийслэлийн модлог ургамлын дийлэнх нь улиас байдаг. Үүнээс улбаатайгаар жил бүрийн өдийд унгирал буюу модны хөвөн хийсэж, харшил сэдрээдэг. Өнөөдөр болсон нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ чиглэлд ямар ажил хийж байгаа болон унгирал гаргахгүй байх тал дээр ямар арга хэмжээ авч байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс тодруулсан байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежер “Нийслэлд 40 мянга гаруй улиас байдгаас 19 мянга орчим нь эм улиас. 2019 оноос эхлэн унгирал гаргахгүйн тулд улиасыг хэлбэржүүлж эхэлсэн. Энэ жилийн хувьд хэлбэржүүлэх ажлыг гуравдугаар сарын 15-наас эхэлсэн. 240 байршилд 20 мянган улиас, 5000 хайлаас хэлбэржүүлээд байна. Олон улсын туршлагыг харахад, унгирал гаргахгүйн тулд тариа тарьдаг. 20 мянган улиасанд тарихаар болж, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн” гэлээ. Мөн инженер, шугам сүлжээний засварын ажлыг төлөвлөсний дагуу хийнэ гэдгээ мэдэгдсэн байна. Хотын дарга ажлаа авто замын засвартай уялдуулж, нэг нь ажлаа хийгээд дуусахад нөгөө нь дахиад газар ухдаг байдлыг гаргаж болохгүй гэдгийг сануулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...