Wednesday, October 7, 2026

НОСК-ыг өөрчлөн байгуулах асуудлыг хэлэлцлээ

Date:

“Төрийн орон сууцны корпорац”, “Нийслэлийн орон сууц корпорац”-ийг нэгтгэж, Үндэсний орон сууцны корпорац байгуулахаар болсон. Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар НИТХ-ын хуралдаанд энэ тухай танилцуулжээ. “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК  нь 2015 онд байгуулагдсан бөгөөд “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”, “Түрээслээд өмчлөх орон сууцны журам”-ыг батлуулж, түрээслээд өмчлөх, газрыг орон сууцаар солих, дахин төлөвлөн барилгажуулах замаар 7000 гаруй айлыг орлогод нийцсэн орон сууцаар хангаад байгаа юм байна. “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийг өөрчлөн байгуулах асуудалд хувьцаа эзэмшигч буюу НИТХ-ыг төлөөлж ажиллах төлөөлөгчдийг томилж, Засгийн газар, салбарын яамдтай саналын нэгдсэн байр сууринд хүрч, хувьцаа эзэмшигчдийн саналыг тусган НИТХ-д танилцуулахаар болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...