Thursday, June 11, 2026

НМХГ амны хаалтаас дээж авч, шинжилгээнд өгчээ

Date:

НИТХ-ын VI хуралдаанаар коронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис танилцуулжээ. Өнөөдөр Улаанбаатар хотод халдвар авсан 864 хүн шинээр бүртгэгдэж, нийт халдвартай хүний тоо 30170 болоод байна. Эмнэлэгт 3662, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 7629 хүн байгаа юм. Нийт 106 хүн нас баржээ. Шинжилгээний найман цэг, тандалтын 46 баг ажиллаж байна. Мөн нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын I тунд 614256, II тунд 291900 хүн хамрагджээ.

Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн иргэдийн I тунг хийж дуусах бол II тунд тавдугаар сарын 29 гэхэд хамруулж дуусахаар төлөвлөжээ. Түүнчлэн НМХГ-аас амны хаалтаас дээж авч, шинжилгээнд өгсөн. Шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа гэсэн юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “УОК голлох шийдвэр гаргаж, НОК зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа. 13 мянган төрийн алба хаагч бэлэн байдалд шилжин ажиллаж байна. УОК, НОК зөрчилдсөн зүйл байхгүй. Цаашид зохион байгуулалтыг улам сайжруулж, 1.5 сая иргэнийхээ төлөө хариуцлагатай ажиллана” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагчаар “Эн Эф Си” компани шалгарчээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

БНХАУ Япон улс руу гаргах газрын ховор элементийн экспортоо 80 хувиар бууруулжээ

Япон Улс, БНХАУ-ын харилцаа муудсантай холбоотойгоор 3, 4 дүгээр...

Умард Солонгос дахь Хятадын ашиг сонирхол

БНХАУ-ын дарга Ши Жиньпинь БНАСАУ-д төрийн айлчлал хийж, 06...