Thursday, October 8, 2026

Халдвартай иргэдийг эмчилж байгаа эмнэлгийн удирдлагууд хуралджээ

Date:

Эрүүл мэндийн сайдын “Коронавируст “Ковид-19” халдвартай иргэн хэвтэн эмчлүүлэх тухай” А/196 дугаар тушаалын дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн 29 байгууллагын дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч нар оролцсон цахим хурлыг энэ сарын 26-нд зохион байгуулжээ. Халдварын үед ор дэлгэн ажиллуулж буй эмнэлгүүдийн удирдлагууд өнөөгийн нөхцөл байдал,  ачаалал, орны хүлээгдэл, өвчтөний биеийн байдалд хийх үнэлгээ, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар ярилцсан байна.

Хурлын дараа “Ковид-19” халдварыг эмчлэх үндсэн эмнэлэг, маш хүнд өвчтөнийг хүлээн авах төв эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлэг, хөнгөн өвчтөнийг хүлээн авах эмнэлэг зэрэг нийт дөрвөн ангилалд хуваагдан тус тус хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Ингэснээр орны хүлээгдлийг бууруулах, хүнд өвчтөнийг цаг алдалгүй, аюулгүй тээвэрлэх, мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, хоорондын уялдаа холбоогоо сайжруулах, хөнгөн  өвчтөнийг эмчилж буй сэргээн засах эмнэлгийн эмч нарын ур чадварыг сайжруулах, зөвлөгөө өгөх эмчийг томилох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Түүнчлэн хүнд болон маш хүнд өвчтөний тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор үүсэх санхүүжилтийн зохицуулалт, халдварын голомтод ажиллаж буй эмч, ажилтны цалин,  урамшууллыг зохицуулах тулгамдсан асуудлыг ЭМЯ-нд уламжлах нь зүйтэй гэх санал гаргасныг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...