Sunday, August 2, 2026

GOOGLE: “COVID-19 ERSDEL”-ийн хөгжүүлэлтэд Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж ажиллах болно

Date:

Монгол Улсын Засгийн газар Google болон Apple компанитай хамтран дэлхийн 60 гаруй улс оронд 130 сая гаруй хүн ашиглаж буй EXPOSURE NOTIFICATION буюу COVID-19 ERDEL системийг Монгол Улсад ашиглах боломжийг бүрдүүлж, 4 дүгээр сарын 19-нд бүх нийтийн хэрэглээнд нэвтрүүллээ.

Тус системийн талаар Google компанийн зүгээс Монгол Улсад хандсан захидал ирүүлсэн бөгөөд уг захидалд Google компанийн засгийн газрын асуудал эрхэлсэн захирал Тэнзин Долма хэлэхдээ

“Ковид-19 цар тахалтай тэмцэж буй Монгол Улсын Засгийн газарт Google болон Apple компаниас дэмжлэг үзүүлж, өөрсдийнхөө бүтээсэн, одоогоор хамгийн шилдэг гэсэн технологийн шийдлийг Монгол Улсад нэвтрүүллээ.  Энэхүү систем нь коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх бөгөөд хэрэглэгчийн байршил болон хувийн мэдээллийг цуглуулахгүй гэдгээрээ давуу талтай. Цаашид Монгол Улсын Засгийн газрыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллах болно” гэжээ.

COVID -19 ERSDEL нь коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх систем юм. Тодруулбал, хэрвээ та халдвартай хүнтэй 2 метрийн зайд 15 минутаас дээш хугацаанд ойр байсан бол танд мэдэгдэл ирэх юм.

Хэрвээ та android үйлдлийн системтэй гар утастай бол COVID-19 ERSDEL аппликейшнийг суулгах, харин iOS үйлдлийн системтэй гар утастай бол утасныхаа Settings руу ороод Exposure Notification -ийг идэвхжүүлэх юм. Мөн Bluetooth тохиргоогоо асаалтай байлгах шаардлагатай гэдгийг Google компанийн зүгээс зөвлөж буй. COVID-19 ERSDEL системийг Монгол Улсад амжилттай нэвтрүүлэхэд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн яам, Оном сан, Гэрэгэ системийн баг хамт олон чухал үүрэг гүйцэтгэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны...

Үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүллээ

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үерийн эрсдэлд өртсөн иргэдийг...

Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн...

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...