Sunday, August 2, 2026

ҮСХ-ны 1212.mn сайтад“КОВИД-19” цэс нэмэгджээ

Date:

Монгол Улсын Статистикийн мэдээллийн нэгдсэн сан http://www.1212.mn цахим сайтад “Ковид-19” цар тахлын үеийн эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн байдлыг харуулах зорилгоор “Ковид-19” цэсийг шинээр байршуулжээ.

Ингэснээр ЭРҮҮЛ МЭНД: “Ковид-19” цар тахлын батлагдсан тохиолдол, эмчлэгдсэн байдал, нас баралтын тоо,

НИЙГЭМ: Ажилгүйдлийн түвшин, өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлага, нийгмийн халамжийн үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ,

ЭДИЙН ЗАСАГ: ДНБ-ийн өөрчлөлт, зээлийн өрийн үлдэгдэл, Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдааны үндсэн үзүүлэлт зэргийг цаг алдалгүй, түргэн шуурхай мэдээлэх боломж бүрдэж байгаа юм.

ҮСХ-ноос цаашид энэхүү цэсээ “Ковид-19”-ийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөг илтгэх олон хэрэгцээтэй мэдээллээр баяжуулан хүргэж байх аж. Тус хорооноос боловсруулж, хэрэглэгчдэд хүргэдэг албан ёсны болон захиргааны статистик мэдээллээс нэгтгэн “Ковид-19” цар тахлын үеийн нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн гол үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдсөн өөрчлөлтүүдийг энэхүү цэсээр зочилж авах боломжтой болж байна. https://www.1212.mn/covid19.aspx

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны...

Үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүллээ

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үерийн эрсдэлд өртсөн иргэдийг...

Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн...

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...