Friday, June 13, 2025

Авто замын засвар, арчлалтын ажил эхэллээ

Date:

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хотын авто замын хөдөлгөөний ачаалал ихтэй гол гудамж, замуудад засвар, арчлалтын ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өгсөн. Энэ дагуу Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ нийслэлийн 10 байршилд авто замын тэмдэг, хайс арчлалт, авто замын заадас засварлах ажлуудыг эхлүүллээ. Нийт 10 бригад, 140 гаруй инженер, техникийн ажилтан, албан хаагч хөдөлмөрийн аюулгүй байдал, коронавирусийн зөвлөмжийг баримтлан ажиллаж байна. Тодруулбал, замын заадас, засварын ажлыг Энхтайваны өргөн чөлөө буюу ХХААХҮЯ-ны уулзвар, Арслантай гүүр, Төв шуудангийн урд тал, Жуковын авто замд хийж эхэллээ. Мөн тэмдэг, хайс арчлалтын ажлыг Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний авто замуудад хийж байна. Түүнчлэн Гачууртын гүүрний далангийн бэхэлгээний ажил хийж байгаа юм.

2021 онд нийслэлийн авто замын засвар, арчлалтын ажлын хүрээнд 175 гудамж, зам болон орон сууцны хороолол доторх авто замд  65.000 ам метр нүхэн эвдрэл, хотын 32 гудамж замд 300.000 метр урт заадас, 65359.47 ам метр тэмдэглэгээ болон авто замын тэмдэг, хайс арчлалт, гүүр, хоолой, туннелийн засварын ажлууд хийхээр төлөвлөсөн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүний зан үйлээр аюул заналхийллийг тарьж мэдэх сургалт болж байна

“ХҮНИЙ ЗАН ҮЙЛЭЭР АЮУЛ ЗАНАЛХИЙЛЛИЙГ ТАНЬЖ МЭДЭХ" СУРГАЛТ БОЛЖ...

Н.Булгамаа: Намын санхүүгийн тайланг анх удаа эмхэтгэл болгон олон нийтийн хяналтад оруулж байна

Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын...

Монголын буриадын төв холбооноос рэппер 113-т мэдэгдэл хүргүүлжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр...

Монгол Улсын сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалт, туршлагын талаар илтгэл хэлэлцүүлжээ

Олон улсын сонгуулийн төв байгууллагуудын “Мэдээлэл, харилцаа холбооны технологи...