Wednesday, June 10, 2026

ЭТТ бондын эхний бондын эхний үе шат амжилттай дууслаа

Date:

-ЭТТ бонд хөрөнгийн зах зээлд шинэ үеийг авчирлаа-

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор Монголдоо анх удаа нийт 2 их наяд хүртэлх төгрөгийн дүн бүхий төгрөг, валют хосолсон ЭТТ Бондыг гаргахаар зарласан.  Эхний үе шатыг 600 тэрбум төгрөгийн хэмжээтэйгээр 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр арилжааг нээж, 2021 оны дөрөвдүгээр сарын 09-ны өдрийн 17:00 цагаар тасалбар болгож, амжилттай зохион байгууллаа. 

Уг бондын арилжаа, санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нийт 677.7 тэрбум төгрөгийн захиалгыг оролцогч талуудаас ирүүлж, төлөвлөгөөт зорилтыг бүрэн хангасан байна. Арилжаанд 964 аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцож, төгрөгийн 10%-ийн хүүтэй 336.6 тэрбум төгрөг, ам.долларын 6.3%-6.8% хүртэл хүүтэй 119.7 сая ам.долларын мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлжээ. Эдгээр санхүүжилт нь Монгол Улсын олон зуун иргэд, аж ахуйн нэгж, хэд хэдэн банкны санхүүжилтээр боссон багц санхүүжилт бөгөөд компанийн цаашдын өсөлт, Монгол Улсын хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр болно хэмээн үзэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагчаар “Эн Эф Си” компани шалгарчээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

БНХАУ Япон улс руу гаргах газрын ховор элементийн экспортоо 80 хувиар бууруулжээ

Япон Улс, БНХАУ-ын харилцаа муудсантай холбоотойгоор 3, 4 дүгээр...

Умард Солонгос дахь Хятадын ашиг сонирхол

БНХАУ-ын дарга Ши Жиньпинь БНАСАУ-д төрийн айлчлал хийж, 06...