Tuesday, June 10, 2025

Сүүний урамшуулал бодит дэмжлэг болж байгааг хэллээ

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Сүү” ХК-ийн төлөөлөл өнөөдөр сүү бэлтгэн нийлүүлэгч малчин, фермер эрхлэгчидтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах “Ар гүнт марцад” хоршоо нь 2020 оны 8-р сараас үйл ажиллагаагаа эхэлжээ. Нийт 17 гишүүнтэй тус хоршоо нэг өдөрт өвлийн улиралд хоёр гаруй тонн, дулааны үед гурван тонн сүү бэлтгэж, “Сүү” ХК-д нийлүүлдэг байна. Иргэд ийнхүү нэгдэж, хоршооны системээр ажилласнаар сүүний чанар сайжирч, тэр хэрээр үнэлгээ нь ч нэмэгддэг ажээ.

Монгол Улсын Засгийн газрын 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу өнгөрсөн оны 11-р сараас эхлэн өнөөдрийн байдлаар нийт 7792 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд 3 гаруй тэрбум төгрөгийн сүүний урамшуулал олгоод байна.

Чанарын шаардлага хангасан сүү бэлтгэн нийлүүлж байгаа малчин, фермерүүд ийнхүү урамшуулалд хамрагдсанаар шинээр үхэр худалдан авах, малын тэжээлийг нэмэгдүүлж, тэр хэрээр сүүний гарц, чанарыг сайжруулах зэргээр бодит дэмжлэг болж байгааг онцлон хэлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

УГЗ, доктор Ж.Энэбишийн ном, бүтээл, өвийг Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалахаар болжээ

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач, доктор, профессор...

МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад Г.Занданшатарыг дэвшүүллээ

МАН-ын Бага хурал өнөөдөх хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ...

Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ

Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваа хэмээх газраас...

“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-нд гарын үсэг зурлаа

Зам, тээврийн яаманд өнөөдөр (2025.06.09) Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод боомтын...