Monday, June 9, 2025

“COVID-19”-ийн 394 тохиолдол бүртгэгджээ

Date:

Эрүүл мэндийн яамнас ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацанд улс, орон нутгийн 21 лабораторид 20489 шинжилгээ хийхэд 394 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ийнхүү улсын хэмжээнд коронавирусийн дотоодын халдварын тоо нийт 8841 болов. Сүүлийн 24 цагийн дотор 150 хүн эмчлэгдэж гарснаар нийт 5070 хүн короавирусийн халдвар тусч, бүрэн эдгэрээ байна.

Шинээр бүртгэгдсэн 394 тохиолдол бүгд дотоодын халдвар байгаа бөгөөд 266 нь Улаанбаатарын, 128 нь орон нутгийн иргэд байна. Дотоодын халдвар нийт 16 аймагт тархаад байгаа. Үүнээс өчигдөр Сүхбаатар аймагт коронавирусийн халдвар анх бүртгэгдсэн байна. Тус аймагт 11 тохиолдол бүртгэгджээ.

Вакцинжуулалтын хувьд нийслэл Улаанбаатараас гадна зургаан аймагт дархлуужуулалтын ажил үргэлжилж буй. Нийслэлд яг одоо хуваарийн дагуу 50-64 насныхан вакцинжуулалтад хамрагдаж байгаа аж. Улсын хэмжээнд нийт 311266 хүн вакцинжуулалтад хамрагджээ. Эрүүл мэндийн байгууллагууд өдөрт 13-15 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулж байгаа гэдгийг ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Ууганбаяр мэдээллээ.

ЭМЯ, УОК, түүний Шуурхай штаб хамтран шийдвэр гаргаж, өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор шинжилгээний хариу эерэг гарсан бол лабораторийн шинжилгээгээр эерэг гарсан бол тухайн иргэний гар утсанд шууд мессэж очдог болгожээ. Ингэснээр халдвар авснаа мэдсэн тухайн хүн богино хугацаанд тодорой арга хэмжээ авах боломжийг мөн уг мессэжээр хангаж өгч байгаа аж. Тухайлбал мессэжээр зөвлөгөө авах утасны дугаар, линкийг тухайн иргэнд хүргэх юм байна. Энэ дагуу иргэн өөрөө биеийн байдал, эмнэл зүйн шинж зэргээ тодорхойлж, ойрын хавьтлын хүмүүсээ бүртгэж, урьдчилсан асуумж бөглөх гэх мэт шаардлагатай арга хэмжээг шуурхай авах боломжтой болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ

Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваа хэмээх газраас...

“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-нд гарын үсэг зурлаа

Зам, тээврийн яаманд өнөөдөр (2025.06.09) Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод боомтын...

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...