Monday, August 3, 2026

Ялгуусан хутагт XVII Данзинванчүг гэгээнтэн хандивын аян нэгджээ

Date:

Байгалийн гамшигт өртөж, хүний амь нас болоод малын гарз тохиогоод байгаа Дундговь аймгийн ард иргэдэд туслах аян энэ өдрүүдэд өрнөж байна. МҮОНТВ-ээс зохион байгуулсан “Малчны нөмөр” хандивын нэвтрүүлгийн үеэр 100 гаруй сая төгрөг цуглажээ. Энэ мэт нутаг орноо, малчдаа гэсэн сайхан сэтгэлт монгол түмний тус үргэлжилсээр байна.

Энэ аянд гэгээнтэн Гунгааданжайлин нэгдэж байгаагаа дуулгалаа. Ялгуусан хутагт ялгасан гэгээний XVII дүр Данзинванчүг гэгээнтэн хаврын дунд сарын шинийн 19 буюу 2021 дөрөвдүгээр сарын 01-ний өдөр 11.00 цагаас өөрийн хийддээ, бусад лам хуврагуудынхаа хамт байгалийн гамшигт өртөж амь эрсэдсэн хүмүүсийн хойдын буянд, мөн хангай дэлхийгээ аргадахын тухайтад Гомбо, Чойжоо, Жамсран сахиус тахиж, ерөөлийн ном хурах юм байна. Сүсэгтэн олон та бүхнийг нэгдэхийг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны...

Үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүллээ

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үерийн эрсдэлд өртсөн иргэдийг...

Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн...

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...