Monday, June 9, 2025

Үерийн улмаас Австралийн нүүрсний экспорт 2021 онд 3.5 хувиар буурах төлөвтай байна

Date:

Австралид хүчтэй аадар бороо орсны улмаас сүүлийн 60 жилд болоогүй үерийн гамшиг нүүрлээд байна. Байгалийн гамшгаас болж тус улсын нүүрсний экспорт 2021 онд 13 сая тонноор буюу 3.5 хувиар буурах төлөвтэй гэж “Bloomberg Intelligence” тооцоолжээ. Үерийн улмаас Австралийн нүүрсний экспортын гол зангилаа болох “Newcastle” боомтын хөдөлгөөн саатсан байна. Тус боомтоор жилд нийт 211 сая тонн нүүрс экспортолдог. Түүнчлэн нүүрс тээврийн 40 гаруй хөлөг онгоц тус улсын боомтуудад гацаад байгаа юм. Нөгөө талаас нийлүүлэлт саатсанаар Австралийн нүүрсний үнэ өснө гэж тооцоолсон байна.

Үерийн улмаас нүүрсний фьючерс үнэ 3.6 хувиар өсөөд байна. Энэ нөхцөл байдал Индонез улсад хамгийн ашигтай тусна гэж “Bloomberg Intelligence” үзэж байгаа аж. Учир нь Австралийн нийлүүлэлт тасалдсанаар нүүрсний хэрэглээгээр тэргүүлэгчдийн нэг БНЭУ Индонезоос авч буй нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх магадлалтай гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: http://bloombergtv.mn/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн...

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...