Sunday, November 1, 2026

Баялгийн өгөөжийг нэмэгдүүлж, ногоон шилжилтийг хурдасгах “Mining Week – Mine Pro 2026”

Date:

Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон эрдэс баялгийн салбарын томоохон арга хэмжээ “Mining Week – Mine Pro 2026” Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд эхэллээ.

Нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Учрал эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэчлэл, ногоон шилжилт, хөрөнгө оруулалтын орчны талаар онцолж, “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийг хөрөнгө удирдлагын мэргэшсэн институт болгон шинэчилж, дэлхийн тэргүүлэгч хөрөнгийн менежментийн компаниудтай хамтран ажиллаж буйг онцлон тэмдэглэлээ.

Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд баялгийн өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зарчим туссан. Ашигт малтмалын тухай хуульд орон нутгийн хөгжлийн санд уул уурхайн бүтээгдэхүүнээс олсон орлогын 20 хувийг төвлөрүүлэх зохицуулалтыг тусгаж, эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Эрдэс баялгийн салбар өнөөдөр Монгол Улсын ДНБ-ий 33%, экспортын орлогын 96%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 29%-ийг бүрдүүлж байна. Энэ жил “Mining Week – Mine Pro 2026” арга хэмжээнд 15 улсын 20,000 гаруй зочид, төлөөлөгч, 350 гаруй байгууллага оролцож байна.

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” нөхөн сэргээлт, цахилгаан техник нэвтрүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлд оролцох, ногоон санхүүжилт татах чиглэлээр ажиллаж байна.

Байгалийн баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлж, иргэдийн өгөөжийг өсгөн, тогтвортой хөгжлийг дэмжинэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Цемент шохой” ХХК давхардсан чиг үүргүүдийг арилгаж, шинэчлэлийн төслүүдээ эрэмбэлжээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалайн...

Техникийн баг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалайн...

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойд...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил хийж дуусчээ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор компанийн дүрэмд...