Wednesday, September 16, 2026

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Date:

Хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй салбарын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үзсэн. 

Иймд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан харьяа байгууллагын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө. 

Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай гэж Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдаанд мэдэгдлээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай”...

Ерөнхий сайд асан Г.Занданшатар мэдэгдэл гаргажээ. Түүний мэдэгдлийг бүрэн...

Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл...