Monday, August 31, 2026

Сайд Ц.Идэрбат НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Яап Ван Хиердентэй уулзаж, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцлоо

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Яап Ван Хиерденийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ХХААХҮЯ болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцов.

Сайд Ц.Идэрбат НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагчийн газар Монгол Улсын мал аж ахуйн салбар, малчдын орлого, амьжиргааг нэмэгдүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон жилийн турш үр дүнтэй хамтран ажиллаж, техникийн болон бодлогын дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн манай улсын хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдал, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн хэд хэдэн хөтөлбөр, төсөл хэрэгжүүлж, салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулж байгааг онцоллоо.

Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ган, зудын эрсдэл нэмэгдэж, бэлчээрийн доройтол эрчимжиж байгаа өнөө үед бэлчээрийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, малын тоо толгойг бэлчээрийн даацтай уялдуулах нь нэн чухал асуудал болж байгаа гэдгийг сайд дурдаж, энэ чиглэлээр НҮБ-ын олон улсад хэрэгжүүлсэн туршлага, техникийн зөвлөгөө, дэмжлэг манай улсын хөдөө аж ахуйн салбарт чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа илэрхийлэв. Тухайлбал, бэлчээрийн хомсдол, байгаль, цаг уурын эрсдэл, малчдын нийгмийн асуудал зэрэг тулгамдаж буй бэрхшээл, сорилтыг цогцоор нь шийдэж, уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ХХААХҮЯ-наас санаачлан хэрэгжүүлж буй “Нутагтаа эзэн 100:1000” хөтөлбөрийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын зорилт, чиглэлтэй уялдуулан, стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх санал тавилаа.

Монгол Улс мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд нэвтрэх боломжоо өргөжүүлэхийг зорьж байгаа. Үүний тулд малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлэх, оношлох, тэмцэх, цаашлаад бүрэн устгах чадавхаа бэхжүүлэх шаардлагатай. Тиймээс ХХААХҮЯ-наас малын эрүүл мэндийг хамгаалах, мал эмнэлгийн салбарын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд “Нэг сум, нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг амжилттай туршсан бөгөөд 2026 онд 25 суманд хэрэгжүүлнэ. Энэ чиглэлд мөн НҮБ-тай хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Яап Ван Хиерден Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын онцлог, тулгарч буй бэрхшээл сорилт, түүнийг шийдвэрлэх арга замын талаар сайдын хэлсэнтэй санал нэг байна гэлээ. Тэрбээр НҮБ-ын төрөлжсөн 24 байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулдгаас нэлээд хэд нь мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулах чиглэлээр ажиллаж байгааг онцлов. Эдгээр байгууллага Монгол Улстай ирэх 5 жилд хамтран ажиллах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөгөө боловсруулж байгаа бөгөөд уг төлөвлөгөөнд санал авах уулзалтуудыг ирэх 9,10 дугаар саруудад зохион байгуулах юм байна.

НҮБ-аас ирэх жилүүдэд Монгол Улс дахь тэгш бус байдлыг арилгах, ядуурлыг бууруулахад анхаарч ажиллана. Хөдөө орон нутгийн иргэд, малчдын хувьд ядууралд өртөх нь их байгаа тул НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын хувьд мал аж ахуйн эрсдэлийг бууруулах чиглэлээр ХХААХҮЯ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаа аж.

Ноён Яап Ван Хиердэн өөрийн тэргүүлдэг Монгол Улс дахь Хөгжлийн санхүүжилтийн байгууллагуудын группийн хуралдаанд ХХААХҮЯ-наас салбарын хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийх, тус байгууллагын хөдөө аж ахуйн асуудлаарх ажлын хэсгийг салбарын яамны холбогдох газрын даргаар ахлуулах зэрэг ажил хэрэгч саналуудыг тавив.

Сайд Ц.Идэрбат эдгээр саналыг талархан хүлээн авч, НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Улаанбаатар хот, 2026 оны 8 дугаар сарын 31- Засгийн...

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг “Ногоон өртөө” ашиглалтад орлоо

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин...

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад...