Saturday, October 17, 2026

Япон улсад зохиогдсон “Asia & Japan Steel competition 2026” тэмцээнд ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн оюутны баг түрүүлжээ

Date:

Японы Фукуй хотод 8-р сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Asia & Japan Steel competition 2026” тэмцээнд ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн оюутнуудын “Alpha” баг амжилттай оролцож түрүүлжээ. Японы Фукуй их сургуулийн инженерийн сургууль, Японы Төмөр ба гангийн холбоо, Японы Гүүрний холбоо хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд Японы 20, бусад улсын 15, нийт 35 баг өрсөлдсөн юм байна.

Фукуй их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээнийг энэ жил анх удаа Азийн улс орнуудын их сургуулиудыг хамруулан зохион байгуулснаараа онцлог аж. Тэмцээнд оролцож буй багууд гүүрнийхээ зураг төсөл, онолын тооцооллыг гаргаж, загвар гүүрийг хамгийн хурдан, зөв технологиор угсарч уралддаг бөгөөд баригдсан ган гүүрэн дээр хүнд ачаа тавьж, бүтцийн бат бөх байдал, тэсвэржилтийг шалгахаас гадна өнгө үзэмж, архитектурын шийдлийг мөн үнэлдэг юм байна. ШУТИС-ийн баг Угсралт (Construction) төрөлд 1-р байр, Бүтээц (Structural) төрөлд 1-р байр, Илтгэл (Presentation) төрөлд 1-р байр, Гоо зүй (Aesthetics)төрөлд 3-р байр тус тус эзэлж, нийлбэр дүнгээр нэгдүгээр байрын эзэд болжээ.

ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн оюутнуудын “Alpha” багийг “Танил санаа” ХХК, “Санжат” ХХК, “Мөнгөн ганзай” ХХК, “Obocustoms” ХХК, “Мастер түлхүүр” ХХК болон  “Оёо Буржаа” гэр бүлийн сан, “Цагаан хуаран” ХХК-ийн ерөнхий инженер П.Содномцэрэн зэрэг байгууллага, хувь хүн ивээн тэтгэж, дэмжиж тусалжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...