Sunday, October 18, 2026

Хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангана

Date:

Засгийн газрын хуралдаанд Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат 2026 оны ургацын урьдчилсан балансын дүн мэдээг танилцуулав. Монгол Улс энэ хавар 370 мян.га-д тариалалт хийснээс 318 мян.га-д улаанбуудай, 13 мян.га-д төмс, 14 мян.га-д хүнсний ногоо, 90 мян.га-д ногоон тэжээл, 94 мян.га-д тосны ургамал тариалжээ.

Хаврын тариалалтаас эхлээд Засгийн газар газар тариалангийн салбарт онцгой анхаарал хандуулан ажиллаж, шуурхай арга хэмжээ буюу түлшний хангалтыг таслахгүй байх, 140 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгох зэргээр анхаарч ажилласны үр дүнд 555.3 мян.тонн улаанбуудай, 168.2 мян.тонн төмс, 220 мян.тонн хүнсний ногоо, 50 мян.тонн тосны ургамал, 200 мян.тонн малын тэжээл хурааж авах урьдчилсан бланс гарчээ. Ингэснээр, улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангах боломж бүрдлээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 гаруй мян.тонн улаанбуудай илүү тариалсан сайн мэдээтэй байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...