Thursday, July 30, 2026

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Date:

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөхөөр шийдвэрлэлээ.

Тус тушаалын нэгдүгээр хавсралтаар “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц”-ийг, хоёрдугаар хавсралтаар “Аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц”-ийг тус тус баталсан. 

Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацаатай холбоотойгоо оролцогч талууд олон талын байр суурь илэрхийлдэг тул хичээлийн жилийн бүтцийн талаарх асуулгыг 2026 оны 05 дугаар сард авахад 9620 багш саналаа илэрхийлснээс 52.2 хувь нь  суралцагчдын өвлийн амралтын хугацааг 1-2 долоо хоногоор багасгах, бага ангийн зуны амралтыг 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх, хичээлийн жилийн бүтэц дөрвөн улиралтай байх,  дунд болон ахлах ангийн суралцагчдын зуны амралт эхлэх хугацааг 1 долоо хоногоор урагшлуулах санал өгсөн байна.

Хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн тогтооход харгалзсан хүчин зүйлс:

  • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн Сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хугацаа
  • Бусад улс орнуудын хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа
  • Монгол орны цаг уур, байгалийн нөхцөл байдал
  • ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамж
  • Нийслэлийн  агаарын бохирдол болон ханиад, томуугийн дэгдэлтийн үе
  • Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс хичээлийн жилийн бүтэцтэй холбоотой хийсэн судалгаа, санал, бодлогын зөвлөмж
  • Багш, суралцагч эцэг, эх, асран хамгаалагчдын санал, өмнөх туршлага, сургамж
  • Хөдөө орон нутгийн хувьд мал төллөх хугацаа зэргийг харгалзан үзсэн болно. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...

Доналд Трамп, Володимир Зеленьский нар уулзжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський...