Wednesday, July 29, 2026

Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өгчээ

Date:

Төв, Архангай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон бусад аймаг, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Улмаар, аймаг бүрд тулгамдаж буй асуудлыг шийдэх чиг үүргийг салбарын сайдуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болгожээ. 

Тухайлбал, 

-Архангай аймгийн эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, Өндөр-Улаан сумын цахилгаан дамжуулах модон шугамыг үе шаттай төмөр бетон тулгуурт шилжүүлэх, зарим сумын ЭМТ, аймгийн Мал эмнэлгийн газарт тулгарч буй автомашины асуудлыг шийдвэрлэх 

-Төв аймагт хүнсний ногооны зоорь агуулах, нэмэгдүүлэх, ургац хураалтад шаардагдах түлшний асуудлыг шийдэх, Хүннү хотын эдэлбэр газраас Дулааны цахилгаан станцыг шинээр барихад зориулан 30 га газар шийдвэрлэх 

-Завхан аймгийн Дулааны цахилгаан станцын ажлыг хэвийн үргэлжлүүлэх, зүүн аймгуудаас хадлан бэлтгэхэд зориулж газар олгох, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, зарим сумдын Эрүүл мэндийн төвд автомашин шийдвэрлэх 

-Баянхонгор аймгийн Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, ДЦС-ын ажлын хэвийн явуулах, хадлан бэлтгэх газрын зөвшөөрөл шийдэх 

-Өвөрхангай аймагт баригдаж буй ДЦС барих төслийг хэвийн үргэлжлүүлэх, Дорнод аймгаас хадлан тэжээл бэлтгэх газар шийдэх, зарим сумдын ЭМТ-ийн автомашины асуудлыг шийдвэрлэх үүргийг холбогдох сайдуудад тус, тус үүрэг болголоо. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж, Улаанбаатар хоттой холбоотой...

“Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо...

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд...

Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ 

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, тулгамдсан...