Wednesday, July 29, 2026

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа

Date:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа. 
НҮБ-ын 12 байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллага нь хүний эрх, нийгэм, эдийн засгийн хөгжил, ардчилсан засаглал, уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчныг хамгаалах зэрэг олон чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “НҮБ Улаанбаатар хотын тогтвортой хөгжил болоод хүний эрхийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) манай улсад зохион байгуулагдах гэж байгаа нь өндөр ач холбогдолтой үйл явдал юм. Цөлжилт, газрын доройтол, усны хомсдол, тоосжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудал нь зөвхөн байгаль орчны бус, хотуудын тогтвортой хөгжилтэй шууд холбоотой сорилт болоод байна. “UNCCD COP17” болон үүний хүрээнд зохион байгуулагдах “Хотуудын дарга нарын чуулга уулзалт” нь дэлхийн хотуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр бодитой үр дүнд хүрэх томоохон санаачилга, шийдэл, түншлэлийг бий болгох чухал боломж болно” гэлээ.  

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сан, Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Хүн амын сан зэрэг байгууллагатай уулзаж, Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудал, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж, Улаанбаатар хоттой холбоотой...

“Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо...

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд...

Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өгчээ

Төв, Архангай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон бусад аймаг,...