Sunday, October 4, 2026

ОХУ гадаадын иргэдийг албадан гаргах үндэслэлийн жагсаалтаа шинэчилжээ

Date:

Гадаадын иргэдийг албадан гаргах үндэслэл болох зөрчлийн жагсаалтыг өргөжүүлэх тухай хуулийг ОХУ-ын Төрийн дум баталжээ.

Шинэ хуулиар:

– Хууль бус жагсаал цуглаанд оролцох

– Оросын армийн нэр хүндийг гутаах

– ОХУ-ын эсрэг хориг тавихыг уриалах

– Онц байдал, алан хядах ажиллагааны эсрэг арга хэмжээ, дайны байдлын үеийн шаардлагыг зөрчих

– зөвшөөрөгдөөгүй газар буудах

– тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах

– хууль сахиулах байгууллагын шаардлага үл биелүүлэх

– танхайрах

– ялгаварлан гадуурхах

– хилчдийн шаардлага үл биелүүлэх зэрэг зөрчил гаргавал гадаадын иргэдийг ОХУ-аас албадан гаргахаар тусгажээ.

Мөн энэ хуулиар ОХУ-ын хил нэвтрэх журам, тус улс руу нэвтрэх, түр байх журам зөрчсөн, хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд ногдуулах төлбөрийг нэмсэн байна.

Эх сурвалж: ТАСС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.01/...

Владимир Путин: ОХУ Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн

Украины асуудлыг зохицуулах хэлэлцээ эхлүүлэхэд ОХУ бэлэн гэж Ерөнхийлөгч...