Thursday, July 23, 2026

“Чингис хаан баялгийн сан” нэгдлийн олон улсын түншлэл өргөжиж байна

Date:

Үндэсний баялгийн санг олон улсын жишигт хүргэх, төрийн өмчит компаниудын үнэ цэнийг өсгөж, хөрөнгийн зах зээлд гаргах зорилгын хүрээнд “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК дэлхийн тэргүүлэх санхүүгийн байгууллага “Citibank”-ийн төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтаар:

✅ Хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалтын стратеги

✅ Стратегийн төслүүдэд олон улсын хөрөнгө оруулалт татах

✅ Төслийн санхүүжилт, бонд гаргах

✅ Төрийн өмчит компаниудын IPO-г олон улсын түвшинд бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ.

Дэлхийн шилдэг санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж буй түншлэл нь Үндэсний баялгийн сангийн өгөөжийг нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, олон улсын хөрөнгө оруулалтыг татах шинэ боломжуудыг нээсээр байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ