Wednesday, July 22, 2026

Монгол Улс ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ

Date:

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хамтарсан мэдэгдэлд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр гарын үсэг зурсан билээ. Тус хэлэлцээр 2026 оны долоодугаар сарын 22-ны өдрөөс буюу өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.

Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) нь ОХУ, Беларусь, Казахстан, Армени, Киргиз гэсэн таван улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага юм. Эдгээр улс нийлээд 180 сая гаруй хэрэглэгчтэй томоохон зах зээлийг бүрдүүлдэг. ЕАЭЗХ-ны гишүүн улсууд 367 нэр төрлийн барааг гааль татварын тарифаас дөрвөн нөхцөлийн дагуу харилцан хөнгөлж, чөлөөлөх юм.

Манай улсаас экспортлох 367 бараа бүтээгдэхүүний 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байна. Мөн бэлэн хувцас, сүлжмэл эдлэл, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний импортын гаалийн тарифыг тэглэж, зарим бүтээгдэхүүний тарифыг 50 хувь хүртэл бууруулсан. Монголоос экспорт хийхэд төлдөг 15-50 хувийн татварыг тэглэснээр бизнес эрхлэгчид илүү өргөн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж нээгдэнэ. Экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, гурван жилийн хугацаанд 150 сая ам.долларын ашиг олох боломжтой гэсэн урьдчилсан тооцоолол бий.

Харин ОХУ, Беларусь, Казахстан, Армени, Киргиз гэсэн таван улсын эдийн засгийн нэгдэл болох ЕАЭЗХ-ноос импортлох 367 төрлийн барааны 81.7 хувийг Монголд үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал эрдэс, химийн салбарын, 7.5 хувь нь аж үйлдвэрийн, 10.8 хувь хүнсний салбарын бүтээгдэхүүн байна. 222 аж үйлдвэрийн, 94 хүнсний, 51 эрдэс бүтээгдэхүүнд тарифын хөнгөлөлт үзүүлснээр Улаанбуудай, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн тэргүүт хүнс, химийн болон үйлдвэрийн барааг хямд үнээр Монголд нийлүүлнэ. Инфляцад нөлөөлдөг зарим гол нэрийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн тарифыг бууруулснаар дотоодын өрхийн хэрэглээний зардлыг бууруулах боломжтой болж байгаа юм. Манай аж үйлдвэрийн салбарын импорт огцом өсөх тооцоолол гараад байна.

Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг гурван жилийн дараа цуцлах хүсэлт гаргаагүй тохиолдолд хүчин төгөлдөр үргэлжилнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлнэ

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган 2026 оны...

Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг “Хархорум” музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө

Үндэсний Их Баяр наадмыг тохиолдуулан Япон улсын Фүкүока хотын...

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл...

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.07.22) Улсын Их...