Wednesday, July 22, 2026

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Franklin Templeton”-той хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ

Date:

Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын менежментээр дэлхийд тэргүүлэгч “Franklin Templeton”-той хамтран ажиллах санамж бичиг байгуулж, төрийн өмчит компаниудын шинэчлэлийг олон улсын жишгээр хэрэгжүүлэх шинэ үеийг эхлүүлээд байна.

“Franklin Templeton” 1.78 их наяд ам.долларын хөрөнгө удирдаж, дэлхийн тэргүүлэгч хөрөнгө оруулагчид болон баялгийн сангуудтай хамтран ажиллаж, шинэ, шилдэг түүхийг бүтээсээр байна.

Узбекистан улс “Franklin Templeton”-той хамтран ажилласнаар төрийн өмчийн 13 компаниа нэгтгэсэн хөрөнгө оруулалтын санг Лондонгийн хөрөнгийн биржид ердөө хоёрхон сарын өмнө амжилттай бүртгүүлж, 690 сая ам.долларын хөрөнгө татаж чадсан.

Өнөөдөр Монгол Улс ч мөн төрийн өмчийн үнэ цэнийг өсгөх, компанийн засаглалыг олон улсын түвшинд хүргэх, урт хугацааны хөрөнгө оруулалт татах хөгжлийн шинэ замыг сонгож байна.

“Чингис хаан баялгийн сан нэгдэл“ энэхүү шинэчлэлийн хүрээнд төрийн өмчит компаниудын үнэ цэнийг нэмэгдүүлэн, үндэсний баялгийг эдийн засгийн бодит өгөөж болгон хувиргаж, иргэн бүрт хүртээхийн төлөө ажилласаар байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.07.22) Улсын Их...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд...

Монгол, Тажикистаны бизнес форум боллоо  

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны  төрийн айлчлалын...

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд...