Tuesday, July 21, 2026

Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа

Date:

Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ахална.

“Байрныхаа мөнгийг төлчихөөд түлхүүрээ авч чадаагүй, түрээсийн байраар амьдралаа залгуулж, хохирсон иргэдийн асуудал шийдэгдэх ёстой” гэж Ерөнхий сайд Н.Учрал үзэж байна.

Цагдаагийн байгууллагад сүүлийн гурван жилийн (2024-2026) байдлаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан (Залилах) 39.665 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас “Орон сууцны захиалга” авч бусдыг залилсан 1167 хэрэг бүртгэгдэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь нийт залилах гэмт хэргийн 2.9 хувийг эзэлж байна. 

Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. 

Цагдаагийн байгууллагад орон сууцтай холбоотой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 995 иргэнд64.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан, 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох 259 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэдийн захиалгыг авсан ч, баригдаж дуусаагүй, ашиглалтад ороогүй барилгуудыг дуудлага худалдаанд оруулж, хуулийн дагуу улсын орлого болгож төвлөрүүлэх, түүнээс олсон орлогоор иргэдийн хохирлыг барагдуулах арга хэмжээг ойрын хугацаанд авч хэрэгжүүлэхээр болсон талаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан мэдээллээ. Тэрбээр хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн хохирлыг барагдуулах тал дээр анхаарч ажиллана гэлээ. Энэ хүрээнд;

-Орон сууц захиалгын гэрээ байгуулж хугацаандаа ашиглалтад оруулаагүй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг нийтэд ил тод мэдээлдэг болно.

-Орон сууц захиалгын гэрээний дагуу орон сууцаа бариагүй бол “Хар жагсаалт”-д оруулж, тусгай зөвшөөрлийг цуцлах эрх зүйн зохицуулалтыг хийнэ.

-Барилгын компаниуд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байхдаа газар шороо, каркас угсралтын ажлаа эхлүүлж хууль зөрчиж байна. Барилгын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудтай хамтарч ажиллана.

Хууль зүй дотоод хэргийн яамнаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол, Тажикистаны бизнес форум боллоо  

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны  төрийн айлчлалын...

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд...

Монгол Улс болон ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээр маргааш буюу 7-р сарын 22-ноос хэрэгжиж

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ, түүний...