Sunday, October 4, 2026

АНУ-ын цэргийн ажиллагаа бүс нутгийн хурцадмал байдлыг улам даамжруулж байна гэжээ

Date:

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чое Сон Хуй нар Москвад Гадаад хэргийн сайд нарын түвшинд гурав дахь удаагийн стратегийн яриа хэлэлцээ хийв. Зүүн хойд Азид, цаашлаад дэлхий даяар хурцадмал байдал тасралтгүй нэмэгдэж байгаагийн үндсэн шалтгаан нь АНУ болон түүний холбоотнуудын хийсэн хариуцлагагүй үйлдлүүдтэй холбоотой хэмээн хоёр тал санал нэгтэй үзэж байна гэжээ.

Мэдэгдэлд, хоёр гадаад хэргийн сайд АНУ болон түүний холбоотнууд Солонгосын хойгийн эргэн тойронд өдөөн хатгалагийн чанартай цэргийн үйл ажиллагааг тасралтгүй эрчимжүүлж байна гэжээ. Энэ нөхцөл байдлыг харгалзан Орос, Хойд Солонгосын харилцааг цогцоор нь гүнзгийрүүлэх нь зөвхөн бүс нутаг болон дэлхийн аюулгүй байдлыг хамгаалахаас гадна тэгш байдал, харилцан хүндэтгэл, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан “шударга, олон туйлт” шинэ олон улсын дэг журмыг бий болгоход тустай гэв.

Мэдэгдэлд мөн хоёр талын хэлэлцэх асуудлуудын тулгамдсан асуудлаар гүнзгий санал солилцсон бөгөөд ялангуяа 2024 оны 6-р сард Пхеньянд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн хэргийн комиссын дарга Ким Жон Ун нарын гарын үсэг зурсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ”-г хэрхэн хэрэгжүүлэх талаар түлхүү ярилцсан гэж тэмдэглэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.01/...

Владимир Путин: ОХУ Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн

Украины асуудлыг зохицуулах хэлэлцээ эхлүүлэхэд ОХУ бэлэн гэж Ерөнхийлөгч...