Wednesday, October 7, 2026

Сайд Ц.Идэрбат Хөдөлмөрийн баатар ахмадуудтай уулзаж, салбарын хөгжлийн асуудлаар санал солилцжээ

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат салбарын Ахмадын холбоонд бүртгэлтэй 12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтад Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, Хөдөө аж ахуйн сайд асан, Хөдөлмөрийн баатар Шаравын Гунгаадорж тэргүүтэй Хөдөлмөрийн баатар Лувсансүрэнгийн Дамдинсүрэн, Шаравжамцын Цэрэнжаргал, Ёндонгийн Норовсүрэн, Самбуугийн Наранцэцэг, Рэнцэнгийн Чимэддорж, Лувсанжамцын Дашням, Цагааны Ганчимэг, Намсрайн Дугуйцагаан, Жанцангийн Эрдэнэчимэг, Бадарчийн Ёндонжамц, Чүлтэмийн Пэрэнлэй болон яамны ахмадын холбооны дарга Д.Жанцанхорол нарын ахмад буурлууд хүрэлцэн ирэв.

Уулзалтын үеэр сайд Ц.Идэрбат салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын түүхийг бүтээлцсэн Хөдөлмөрийн баатрууддаа талархал илэрхийлж, салбарын өнөөгийн нөхцөл байдал болон хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөр, “Хүнсний хувьсгал”хөдөлгөөний талаар мэдээлж, “Нутагтаа эзэн 100:1000” төсөл, “Арьс шир-Баялаг” санаачилгын хэрэгжилт, зорилгыг танилцуулж, ахмад баатруудын санал, зөвлөмжийг сонслоо.

Хөдөлмөрийн баатрууд салбарын аливаа шинэчлэл, санаачилга нь мэргэшсэн хүний нөөцөд тулгуурласан тохиолдолд үр дүнд хүрдэг болохыг онцолж, аж үйлдвэржилтийг эрчимжүүлэхийн тулд боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих, эрдэмтэн, судлаачдын бүтээл, санал зөвлөмжийг бодлого боловсруулах түвшинд ашиглах, өнгөрсөн туршлага, түүхээс суралцах нь чухал гэдгийг тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд сайд Ц.Идэрбат салбарын ахмадуудаа тогтмол сонсож, эргэх холбоотой хамтран ажиллах, тэдний санал, зөвлөмжийг бодлого, шийдвэрт тусгахын зэрэгцээ улс орны хөгжилд хэрэгтэй санаачилгыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...