Thursday, October 8, 2026

Зуны Давосын форум Далянь хотод амжилттай өндөрлөлөө

Date:

Дэлхийн эдийн засгийн 17 дахь удаагийн Шинэ манлайлагчдын жилийн уулзалт буюу “Зуны Давосын форум” 6-р сарын 25-нд Хятадын Далянь хотод амжилттай өндөрлөлөө.

“Инновацыг өргөн цар хүрээнд хөгжүүлэх” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан энэ жилийн форумд дэлхийн 1800 орчим төлөөлөгч оролцож, өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Оролцогчид гео-эдийн засгийн өөрчлөлт, аж үйлдвэрийн бүтэц, Хятадын эдийн засгийн хөгжлийн дараагийн шат, технологийн хэрэглээ, хөдөлмөр эрхлэлт болон уур амьсгал, эрчим хүчний тогтолцооны уялдаа зэрэг таван гол чиглэлийн асуудлыг хэлэлцсэн байна.

Геополитикийн нөхцөл байдал төвөгтэй, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж буй энэ үед уг форум нь талуудын санал солилцох, хамтын ойлголцлыг бэхжүүлэх чухал платформ болсон юм.

Хаалтын үеэр Дэлхийн эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Мирек Душек , Шинэ манлайлагчдын 18 дахь удаагийн уулзалт 2027 онд Хятадын Тяньжинь хотод зохион байгуулагдана гэж зарлажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...