Thursday, October 8, 2026

“Лос Анжелес-2028” олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга” тэмцээн эхэллээ

Date:

“Лос Анжелес-2028” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох анхны албан ёсны тэмцээн болох жүдо бөхийн “Улаанбаатар Их дуулга” тэмцээний хэвлэлийн бага хурал, сугалааны үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл болон Олон улсын жүдо бөхийн холбооны удирдлагууд оролцож, тэмцээний албан ёсны мэдээллийг өглөө.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 77 дугаар тогтоолын дагуу жүдо бөхийн “Их дуулга” ангиллын “Улаанбаатар-2026” тэмцээн 2026 оны 06 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд “Степпе Арена” спорт цогцолборт зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд 58 улсын нийт 455 тамирчин (254 эрэгтэй, 201 эмэгтэй) эрэгтэйчүүдийн 7, эмэгтэйчүүдийн 7 жингийн ангилалд хүч сорино.

Монгол Улс жүдо бөхийн “бага дэлхийн аварга” гэгддэг Их дуулга ангиллын тэмцээнийг 2022 оноос эхлэн эх орондоо амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээн нь олимпын шинэ мөчлөгийн салхийг хагалж буйгаараа онцгой ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...