Sunday, September 13, 2026

Володимир Зеленьский: Фронтын шугамыг царцааж, дипломат хэлэлцээ хийхэд бэлэн

Date:

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Sky News агентлагт өгсөн ярилцлагадаа “фронтын шугамыг царцааж, дайныг дипломат аргаар зохицуулахад бэлэн” хэмээн мэдэгджээ.

“Энэ бол хамгийн хурдан арга. Бид сөргөлдөөнийг ердөө түр зогсоохыг хүсэхгүй байна. Бид Украинд амьдармаар байна. Дайныг зогсоохыг бид хүсэж байгаа. Ямар нэг галзуу хүмүүсээс болж дахин дайн сэргэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хүсэлтэй. Тиймээс түр зогсоох биш харин фронтын шугамыг царцаагаад, дипломат тавцанд хэлэлцээ эхлүүлэх нь хамгийн шуурхай арга” хэмээн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгджээ.

Энэ нь ОХУ-д буулт хийж байгаа гэсэн үг эсэхийг сэтгүүлч лавлахад “Энэ бол буулт биш. Нөхцөл байдлыг газар дээр нь зогсоох талаар би ярьж байна. Энэ нь хүмүүс хүүхдүүдээ аврах, цэргүүд буцах боломжийг олгох юм” хэмээн Украины Ерөнхийлөгч онцолсон байна.

Энд дуулгахад, Володимир Зеленський ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан 06 дугаар сарын 04-ний өдөр нээлттэй захидал нийтэлсэн юм. Энэ захидалдаа фронтын шугамыг зогсоож, хэлэлцээ эхлүүлэх, биечлэн уулзах санал тавьж байв. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч энэ саналд тодорхой хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: ВВС, NV

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилууллаа

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн...

Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

Иргэдийн ая тухтай зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Багануур, Багахангай,...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр...