Saturday, July 25, 2026

Шатрын хичээл ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт орно

Date:

Монголын шатрын холбоо Боловсролын яамтай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ

Монгол Улс Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулж буй энэ өдрүүдэд “Шатрыг боловсролд” олон улсын хэлэлцүүлэг Төрийн ордонд амжилттай боллоо. Энэ үеэр Монголын шатрын холбоо болон Боловсролын яам ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг оруулах чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ хүрээнд Монголын шатрын холбоо сургалтын зориулалтаар ашиглах 10 мянган ширхэг шатрыг Боловсролын яаманд бэлэглэв. Энэ нь 700 гаруй сургуульд хэрэглэгдэх юм.

Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар “Шатар бол зөвхөн спорт биш. Хүүхдэд төвлөрөл, тэвчээр, стратегийн сэтгэлгээ, зөв шийдвэр гаргах чадварыг суулгадаг боловсролын чухал хэрэгсэл юм. Дижитал шилжилт, хиймэл оюун ухааны эрин үед зөв бодож, нухацтай сэтгэдэг ирээдүйг бэлтгэх нь улам бүр чухал болж байна” хэмээн онцлов.

Шатрын сургалтын хүртээмж, цар хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр 2026 онд туршилтын хөтөлбөрийг Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд түшиглэн Монгол шатрын холбоотой хамтран эхлүүлсэн. Энэ туршилтын үр дүнгүүд нэгдүгээр сургууль дээр гарч эхэлсэн байна. Хүүхдүүд бие даах чадварт суралцаж, өөртөө итгэх итгэл нэмэгдсэн бодит жишээнүүд гарчээ.

Энэхүү бодит туршлага дээр үндэслэн Монголын шатрын холбоотой хамтран Ерөнхий боловсролын сургалтад оновчтой зохицуулалт хийх ажлыг хийх болно гэдгийг Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар хэллээ.

Дижитал шилжилт, хиймэл оюун ухааны эрин үед хүүхэд багачууддаа бид ямар чадвар эзэмшүүлэх ёстой вэ? Хамгийн чухал нь стратегийн сэтгэлгээ болон оновчтой шийдвэр гаргах чадвар юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дүрвэгсэд…

…Бороо орсон газар байна уу гэж сураглаж нүүдэг болсон....

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

Зуны улиралд айраг нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг уламжлалт...

Гал зогсоох тухай АНУ-ын саналыг Иран хүлээж авсангүй

АНУ гал зогсоохыг тухай саналаа Ирак улсын Ерөнхий сайд...

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр...