Sunday, July 26, 2026

ОУВС-гийн суурин төлөөлөгчдтэй баялгийн сангийн удирдлага, ил тод байдал, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцав

Date:

Өнөөдөр /2026.05.29/ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай болон удирдлагууд Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Тигран Погосяныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэс Монгол” нэгдлийг хөрөнгийн удирдлага, баялгийн сангийн менежмент, IPO, хувьчлал хариуцсан санхүүгийн институт болгон шинэчлэн өргөжүүлж буй талаар танилцуулав.

Энэ хүрээнд ОУВС баялгийн сангийн удирдлага, ил тод байдал болон засаглалын чиглэлээр улс орнуудтай хамтран хэрэгжүүлдэг техникийн туслалцаа (TA)-ны хөтөлбөрт хамрагдах боломжийн талаар санал солилцлоо.

ОУВС баялгийн сангийн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой авч явахад

• Ил тод байдал,

• Хараат бус төлөөлөн удирдах зөвлөл,

• Хөндлөнгийн аудит,

• Эрсдэлийн удирдлага,

• Улс төрөөс ангид байдал,

• Урт хугацааны хөрөнгө оруулалтын стратеги,

• Хямралын үеийн менежмент гэсэн чиглэлээр шилдэг туршлага нэвтрүүлж, улс орнуудтай хамтран ажиллаж байна.

Тухайлбал дэлхийд хамгийн амжилттай үйл ажиллагаа явуулж буй баялгийн санд тооцогддог Норвеги Улсын Government Pension Fund Global болон Бүгд Найрамдах Казакстан Улсын Самрук-Казынад зөвлөмж өгч ажиллажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дүрвэгсэд…

…Бороо орсон газар байна уу гэж сураглаж нүүдэг болсон....

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

Зуны улиралд айраг нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг уламжлалт...

Гал зогсоох тухай АНУ-ын саналыг Иран хүлээж авсангүй

АНУ гал зогсоохыг тухай саналаа Ирак улсын Ерөнхий сайд...

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр...