Sunday, July 26, 2026

Иран хурцадмал байдлыг намжаахын тулд дипломат арга замыг сонгохоо мэдэгджээ

Date:

Иран улс бүс нутагт хурцадмал байдлыг зогсоохын тулд дипломат арга замыг эрэлхийлнэ гэсэн байр суурьтай байгаа гэж тус улсын Ерөнхийлөгч Масуд Пезешкиан мэдэгджээ.

Египет болон Турк улсын төрийн тэргүүнүүд, Катарын эмир, Оманы султантай утсаар ярих үеэрээ Масуд Пезешкиан АНУ, Израилтай хийж буй дайныг зогсоохын тулд “боломжит нөхцөлд хүрэхэд бэлэн байгаагийн дээр, Иран улс хэлэлцээнд нээлттэй” хэмээн Махмуд Пезешкиан онцолсон байна.

Түүний өгүүлснээр, “иж бүрэн, шударга хэлэлцээр” хийх баримт бичгийн төслийг боловсруулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа гэнэ.

Үүний хариуд Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси мусульманчуудын нэгдмэл байдлыг хадгалах нь чухал хэмээн онцлоод, яриа хэлэлцээг тууштай дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Харин Катарын эмир Тамим бен Хамад Аль Тани талууд хэлэлцээр байгуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, энэ тал дээр хүчин чармайлт гаргана хэмээн амласан байна. Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хэлэлцээ үргэлжилж байгааг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Оманы султан Хайсам бен Тарек Аль Саид цогц хэлэлцээ хийхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ нотолжээ.

Эх сурвалж: Reuters 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дүрвэгсэд…

…Бороо орсон газар байна уу гэж сураглаж нүүдэг болсон....

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

Зуны улиралд айраг нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг уламжлалт...

Гал зогсоох тухай АНУ-ын саналыг Иран хүлээж авсангүй

АНУ гал зогсоохыг тухай саналаа Ирак улсын Ерөнхий сайд...

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр...