Wednesday, May 20, 2026

Нийслэлийн ЕБС-иудын заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барьжээ

Date:

  НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцууллаа. Хөдөлгөөний гол зорилго нь усны нөөцийн хомсдол, бохирдолгүй усыг хойч үедээ үлдээх, хэрэгцээг хүртээмжтэй хангах, үерийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн усны дэд бүтцийн байгууламжуудыг барих, усны ухамсартай хэрэглээг бий болгоход чиглэжээ. Улмаар 2026-2030 онд бохирдлыг бууруулж усны чанарыг сайжруулах, хууль бус олборлолт, хайрга дайргын олборлолтыг зогсоох, хамгаалалтын бүсийг сэргээх, эх ундаргыг хамгаалах, судалгаа хийж иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Харин НИТХ-ын төлөөлөгч, Засаглал эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа ЕБС-иудын спорт заал, урлаг заалыг сурагчдадаа үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барьж танилцууллаа. Тухайлбал, бямба гарагт 09:00–17:00 цагуудад, ням гарагт 10:00–16:00 цагуудад сургуулийнхаа сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах зохицуулалтыг хийхээр тусгасан бөгөөд чөлөөт цаг үр бүтээлтэй өнгөрөөх, авьяас чадвараа хөгжүүлэх эрүүл амьдралын хэв маягт суралцах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэдгийг онцоллоо. Мөн Гандантэгчинлэн хийд орчмын бүсийг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх саналуудыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа тэргүүтэй Баянгол дүүргээс сонгогдсон 5 төлөөлөгчийн хамт өргөн барив. Дээрх асуудлуудыг НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Владимир Путин, Ши Жиньпин нар уулзлаа

Тавдугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын...

Путины айлчлалын үеэр “Сибирийн хүч” төслийг хөндөн ярилцана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д албан ёсны айлчлал хийж...

ОХУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д айлчлал хийгээд буцсанаас ердөө...

Удирдах албан тушаалтан Н.Ш… иргэдийн нэр дээр зээл гаргаж, 520 сая төгрөг завшжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 5...