Tuesday, October 20, 2026

Энэтхэг улс руу коксжих нүүрсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ

Date:

Монгол Улсаас БНЭУ-руу коксжих нүүрс нийлүүлэх боломжийг судлах, хамтын ажиллагааны талаар санал солилцохоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу Монгол Улс дахь Энэтхэг Улсын Элчин сайдын яамны Улс төр, худалдаа хариуцсан Хоёрдугаар нарийн бичгийн дарга Сүкбир болон БНЭУ-ын Steel Authority of India limited (SAIL) компанийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн SAIL компани худалдан авах сонирхлоо илэрхийлж, Тавантолгойн нүүрсний дээжийг туршиж үзэх хүсэлт тавилаа. Туршилт амжилттай болсон тохиолдолд борлуулалтын шинэ гарц нээх бүрэн боломж байгааг илэрхийллээ.

БНЭУ нь гангийн үйлдвэрлэлээр БНХАУ-ын дараа буюу дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд SAIL компани нь ган үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг төрийн өмчит компани юм. Тус компани жилдээ 17 сая тонн коксжих нүүрсийг үйлдвэрлэлдээ ашигладаг. Үүний 85%-ийг АНУ, Австрали, Индонез зэрэг улсаас импортолдог байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...