Monday, June 1, 2026

Эх оронч худалдан авалтыг дэмжиж, дүрэмт болон тусгай зориулалтын ажлын хувцсыг дотоодын үйлдвэрлэлээр хангана

Date:

“Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл батлагдаж, жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор “Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулах дотоодын үйлдвэрийн чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт”-ыг баталлаа.

Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжид дэмжиж, Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулах юм.

Манай улс оёмол бүтээгдэхүүн хэрэглээний 8,0 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр хангаж байгаа бөгөөд үйлдвэрүүд нь өндөр өртөг шингэсэн пальто, куртик, костюм зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой тоног, төхөөрөмжтэй хэдий ч хүчин чадал ашиглалтын түвшин хангалтгүй байна.

Гутал үйлдвэрлэлийн салбарт 1400 орчим ажилтан ажиллаж, жилд дунджаар 899.9 мян.хос гутал үйлдвэрлэж байгаа нь жижиг, дунд үйлдвэрлэл давамгайлсан бүтэцтэй хэдий ч зах зээлийн тодорхой хэсгийг хангах чадавх бүрдсэнийг харуулж байна. Гутал үйлдвэрлэгчид голчлон тусгай зориулалтын буюу хөдөлмөр хамгааллын гутал үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ нь нийт үйлдвэрлэлийн 90 орчим хувийг эзэлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих тухай” Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолоор “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус хөдөлгөөний хүрээнд 2025 онд нийт 508.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор ноосны үйлдвэрлэлийн салбарт ээрэхийн хүчин чадлыг 300 тонноор, сүлжихийн хүчин чадлыг 50 мянган ширхэгээр, нэхэх, гүйцэтгэн боловсруулах хүчин чадлыг 200 мянган м.кв-аар, арьс ширний гүн боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 300.0 мян.ш, гутал үйлдвэрлэлийн хүчин чадлыг 500.0 мян. хосоор тус тус нэмэгдүүлэх боломж бүрдээд байгаа юм.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат төрийн худалдан авалтын шалгуур, зохицуулалтаар дамжуулан батлан хамгаалах, цагдаа, онцгой байдал болон бусад төрийн байгууллагын алба хаагчдын дүрэмт хувцас, тусгай зориулалтын ажлын гутал, хувцсыг дотоодын үйлдвэрлэгчдээс тогтвортой, урт хугацаанд худалдан авч, эх оронч худалдан авалтыг дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих нь нэг талаас эдийн засгийн бодит өгөөжтэй, нөгөө талаас ажлын байрыг хадгалж, татварын суурийг тэлэх ач холбогдолтойг хэвлэлийн хурлын үеэр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат онцолсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Дрон инженерчлэл, хиймэл оюун зэрэг шинэ ур чадвар монгол залууст дэлхийд өрсөлдөх боломж нээж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын...

Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ

Монголын дрон нисгэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга И.Наранбаатар хэлэхдээ, Нисгэгчгүй...

“Эрдэнэс Монгол” нэгдэл энэ жил 1.2 сая мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг...

1072 хувьцааны мэдээлэл өгөх өдөрлөг ням гарагт үргэлжилнэ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 154 дүгээр тогтоолоор...