Sunday, April 5, 2026

“48 цаг үлдсэн” гэж Д.Трамп анхааруулсан бол “АНУ, Израиль “Хар баасан гараг”-тай тулгарсан” гэж Иран мэдэгджээ

Date:

Өнөөдрийн байдлаар, АНУ, Израиль, Иран хоорондын мөргөлдөөн 37 хоног үргэлжилж байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Иранд өгсөн “сүүлчийн хугацаа” буюу дөрөвдүгээр сарын 6-н хүртэл ердөө ганцхан хоног үлдээд байна.

Д.Трамп 4-ний өдөр цахим хуудсандаа видео бичлэг нийтэлж, “Ираны Тегеранд чиглэсэн нэг удаагийн цохилтод Ираны цэргийн олон удирдлагын амийг хороосон” гэжээ. Иран энэ талаар мэдээлэл хийгээгүй.

Өнөөдөр өглөө нь Д.Трамп Ираны асуудлаар дахин хатуу байр сууриа илэрхийлж, Иранд 10 хоногийн цаг өгч, гэрээ байгуулах юм уу эсвэл Хормузын хоолойг нээлттэй байлгахыг шаардсан. Холбогдох цаг хугацаа дуусах гэж байна. Хэрэв АНУ-ын шаардлагыг биелүүлэхгүй юм бол “48 цагийн дотор” цаашид арга хэмжээ авч магадгүй гэж анхааруулжээ. Үүнээс гадна, Ираны эрчим хүчний байгууламжуудад халдлага үйлдэхээр АНУ-ын “ногоон гэрэл”-ийг хүлээж байгаагаа Израилийн цэргийнхэн мэдэгдсэн байна.

Мөн өдөр Иран “Үнэнч амлалт-4” ажиллагааны 95 дахь ээлжийг эхлүүлж, тус бүс нутаг дахь АНУ болон Израилийн холбогдох байнуудад цохилт өгсөн бөгөөд агаарын довтолгооноос хамгаалах шинэ систем ашиглан АНУ-ын байлдааны онгоцыг сөнөөсөн, энэ бол АНУ Израилийн “ичгүүртэй хар баасан гараг” гэж мэдэгдэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Иранд буудуулж унасан F-15E-ийн хоёр дахь нисгэгчийг аварсан гэжээ

Хятадын төв радио, телевизийн сэтгүүлч өнөөдөр АНУ-ын холбогдох мэдээллээс...

В.Путин, Р.Эрдоган нар Персийн булангийн нөхцөл байдлын талаар утсаар ярьжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНТУ-ын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай...

Австри АНУ-ын онгоцыг агаарын орон зайдаа нэвтрүүлэхгүй

Австри улс Ираны эсрэг цэргийн ажиллагаанд оролцож буй АНУ-ын...